Цахим хэрэглэгдэхүүн
Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?
Сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн бол цахим хэрэглэгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл:
Цахим сургалт = технологид суурилсан сургалт
Цахим сургалтын томьёолол:
Энэ нь компьютерт суурилсан сургалт, вэбд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг.
Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл дагуулийн систем, аудио, видео систем зэргийг ашигладаг.
Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах хэд хэдэн үндсэн шаардлага байдаг. Үүнд:
- 1. Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох.
- 2. Өнгөний зохицолтой байх.
- 3. Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах.
- 4. Суралцагчийн идэвхи оролцоог тооцож боловсруулах
- 5. Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх.
Үүнээс гадна цахим хэрэглэгдэхүүний элементүүдэд тавигдах шаардлага гэж байдаг. Үүнд:
Дд
|
Шаардлагын нэр
|
Шаардлага
|
1.
|
Дуу авианд тавигдах шаардлага:
|
- Хэт өндөр давтамжтай биш байх.
- Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.
- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.
- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх.
|
2.
|
Зурганд тавигдах шаардлага:
|
- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.
- Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх.
- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
|
3.
|
Хөдөлгөөнт дүрсэд тавигдах шаардлага:
|
- Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.
- Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
- Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.
|
4.
|
Видео бичлэгт тавигдах шаардлага:
|
- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.
- Дүрс бичлэг нь чанартай байх.
- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.
|
5.
|
Нэг хуудсанд тавигдах шаардлага буюу дэлгэцийн зохиомжлол:
|
- Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй зохицсон байх.
- Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан байх.
- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх
- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.
- Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф холихгүй байх.
|
Comments
Post a Comment